БНСУ, Монгол Улсын удирдагчид цар тахал, эдийн засгийн харилцааны талаар хэлэлцэнэ | DAAM.MN

10/09/2021 660

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар баасан гаргийн үдэд дээд түвшний цахим уулзалт хийнэ гэж Хөх ордон мэдээлэв.

Мүн Жэ Ин, У.Хүрэлсүх нарын хэлэлцэх гол сэдэвт эдийн засгийн хамтын ажиллагаа, “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэх түншлэлийг хөгжүүлэх арга замууд багтаж байна гэж уг мэдэгдэлд дурджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зургаадугаар сард сонгогдсоноос хойш талууд анх удаа хэлэлцээ хийх гэж буй нь энэ юм. У.Хүрэлсүх өмнө нь 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдын хувиар БНСУ-д айлчлах үеэрээ Мүн Жэ Интэй уулзсан билээ.

“Монгол Улс нь БНСУ-ын Умардыг чиглэсэн шинэ бодлогын гол түнш бөгөөд Солонгосын хойгийн аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-ыг идэвхтэй дэмжиж ирсэн” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Кюн Ми мэдээлжээ.

Энэхүү дээд түвшний уулзалт нь хоёр талын харилцааг улам сайжруулахад хувь нэмрээ оруулах төлөвтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022