Ши Жиньпин: БРИКС-ын орнууд эв санаагаа нэгтгэн, цар тахлын эсрэг хамтран зүтгэнэ| DAAM.MN

10/09/2021 516
Өчигдөр буюу 9-р сарын 9-ний орой БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалт онлайн хэлбэрээр боллоо.
сонин mn
Уг уулзалтанд оролцсон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин: Өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум гаруй тун вакцин, нөөцийн уусмал нийлүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаан дахин 2 тэрбум тун вакцин нийлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна..”Ковид-19-ийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө” -д 100 сая ам.доллар хандивласны үндсэн дээр Хятад улс энэ жилдээ хөгжиж буй орнуудад дахин 100 сая тун вакциныг үнэ төлбөргүй хандивлахаа зарлаж байна.БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятадын тал БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн цахим сүлжээ болон дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн форум, БРИКС-ын орнуудын цаг уурын дээд хэмжээний уулзалт, тогтвортой хөгжлийн их өгөгдлийн форум, БРИКС-ын орнуудын засаглалын хэлцэл, хүмүүнлэгийн форум, хэвлэл мэдээллийн сургалт дамжаа, мэргэжлийн боловсролын холбоо, форум зохион байгуулна.
Ковид-19-ийн цар тахал дэлхий нийтэд газар авсаар байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн хүндрэлтэй, олон улсын дэг журмын өөрчлөлт мөн гүнзгий ээдрээтэй байсаар байна.
Өрсөлдөөн сорилтын өмнө БРИКС-ын орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой” гэжээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022