БНАСАУ байгуулагдсаны ойг тохиолдуулан парад зохион байгууллаа | DAAM.MN

10/09/2021 699
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ улс байгуулагдсаны 73 жилийн ойгоо тохиолдуулан хагас цэрэгжсэн болон нийгмийг аюулаас хамгаалах хүчний парад зохион байгуулжээ.
БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, энэхүү үйл ажиллагаа Пёньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит талбайд пүрэв гаргийн үдэд эхэлсэн байна.
Энэхүү парадад ажилчин, тариачдын улаан гвардынхан тэргүүтэй бусад отрядууд оролцжээ. Харин Солонгосын Ардын арми оролцсон талаар мэдээлэл байхгүй байна.
Удирдагч Ким Жөн Ун парадыг өндөр албан тушаалтнуудын хамт үзэж сонирхсон боловч үг хэлээгүй бололтой байна.
Эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд гарсан гэрэл зургуудад баллистик пуужин гэх мэт том хэмжээ бүхий зэвсэг харагдаагүй байна.
БНАСАУ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хааж, худалдааг хязгаарласан нь эдийн засагт нь ихээхэн сөрөг үр дагаврыг учруулаад байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
Харин энэхүү парад нь хямрал нүүрлээд буй үед ард түмнийг дайчлах замаар үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хүчин чармайлтын нэг бололтой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022