Талибууд эмэгтэйчүүдийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийг саваагаар занчжээ | DAAM.MN

10/09/2021 1951

Талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгааг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн лхагва гаригт Афганистанд болсон билээ. Тэгвэл энэхүү жагсаалыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг талибууд саваагаар занчжээ. Сэтгүүлчдийн хөх няц болтлоо саваадуулсан зураг олон нийтийн сүлжээнд тарсан байна.

“Талибуудын нэг нь намайг газар унагаад толгой дээр дэвссэн. Дараа нь олуулаа толгой руу өшигчсөн. Намайг алахаар шийдэж дээ л гэж тэр үед бодсон” гэж хоёр сэтгүүлчийн нэг болох AFP агентлагийн Афганистан дахь гэрэл зургийн сурвалжлагч Нематулла Накди ярьжээ.

Лхагва гаригийн жагсаалын үеэр хүний амь үрэгдээгүй ч хэд, хэдэн эмэгтэйг баривчилсан байна. Талибууд  жагсагчдын толгой дээгүүр буудах зэргээр айлган сүрдүүлж байсан ч жагсагчид “Бид эрх чөлөөг хүсэж байна” хэмээн хашгирч байсан гэнэ. Мөн Кабулаас зүүн  хойд этгээдэд орших Капис дүүрэгт ижил зорилготой жагсаал болох гэж байгаа гэсэн сураг гарчээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022