С.Амарсайхан: Хөл хорио гарц биш | DAAM.MN

10/09/2021 1332
Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гээд холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа.
Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүслээ.
сонин mn
Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “Ковид-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас нэмэгдсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022