“COVID-19”-ийн вакцинд хүүхдүүдээ хамруулахыг эцэг эхчүүдэд уриалжээ | DAAM.MN

11/09/2021 555

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нийслэл Вашингтон хотын сургуульд зочлох үеэрээ “COVID-19”-ийн вакцинд хүүхдүүдээ хамруулахыг эцэг эхчүүдэд хандан уриалжээ.

“Эцэг эхчүүдийн хувьд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийнхээ төлөө гаргах хамгийн аюулгүй шийдвэр бол вакцинд хамруулах юм. Тиймээсөсвөр насны хүүхдүүдээ вакцинд хамруулах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-д одоогийн байдлаар “COVID-19”-ийн вакцинд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг хамруулж байгаа юм. Харин 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийхтэй холбоотой шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа билээ.

Мөн Ж.Байден АНУ-ын засаг захиргаа сургуулиудад вакцины цэгийг байгуулах чиглэлд ажиллана гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр “COVID-19”-ийн вакцинжуулалтын талаарх зургаан чиглэл бүхий төлөвлөгөөг пүрэв гарагт танилцуулсны зэрэгцээ сургуулийн багш, ажилтнуудад вакцинд хамрагдах шаардлага тавихыг муж улсын захирагчдад уриалжээ.

АНУ-д хүүхдүүд халдвар авах, эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдэж буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй боловч хүндээр өвчлөх, нас барах эрсдэл нь бага хэвээр байна. Тодруулбал, сүүлийн үед илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг гаруй нь хүүхдүүд байсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн гурав хүрэхгүй хувийг хүүхдүүд эзэлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022