Дүүргийн засаг даргын захирамжаар “ОРИЕНТ ИНВЕСТМЕНТ ПРОПЕРТИЗ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ | DAAM.MN

11/09/2021 607
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/300 дугаар захирамжаар 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 28963мкв газар эзэмшигч “Ориент инвестмент пропертиз” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо. Тус байгууллага нь нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаар албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4521 дүгээр албан бичиг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2089 дугаар албан бичгээр Газрын тухай хууль, Ойн тухай болон Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа тул ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгов.
Дээрх компани нь анх 2012 оны 117 дугаар захирамжаар “Ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар газар эзэмших, мөн оныхоо 11 дүгээр сард 399 дүгээр захирамжаар зориулалтыг “Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн” болгон өөрчилж газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг. Түүнчлэн 2021 оны 06 дугаар сард тус компани зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд дүүргийн Засаг дарга эрх шилжүүлэх хүсэлтийг нь түдгэлзүүлээд байсан. Энэ хугацаанд тус компани барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн байгууллагуудын үзлэг, шалгалтаар холбогдох хууль, тогтоомж зөрчсөн нь нотлогдсон юм.
Зургийн тодорхойлолт алга байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022