Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт суралцахыг хориглолоо | DAAM.MN

13/09/2021 785

Талибан бүлэглэл нь Афганистаны их сургуулийн оюутнуудыг хүйсээр нь тусгаарлан, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүд их сургуульд суралцахыг зөвшөөрсөн хэдий ч эрэгтэйчүүдтэй цуг сууж суралцахыг хориглоно.

Түүнчлэн заах хичээлийн агуулгыг шинэчлэн анхаарах болно хэмээн дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдэгсэн байна . Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, Талибанчууд “манай лалын шашин , үндэсний болон түүхэн үнэт зүйлд нийцсэн, бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай исламын сургалтын хөтөлбөрийг бий болгохыг хүсч байна” гэжээ. 1996-2001 оны хооронд Талибаны эрхшээлд байсан охид, эмэгтэйчүүдийг сургууль, болон их сургуульд сурч боловсрохыг хориглосон байжээ. НҮБ -ын Боловсролын хэлтэс болох ЮНЕСКО -гийн саяхан гаргасан тайланд Талибууд хяналтаа тогтоосноос хойш 17 жилийн дотор бага сургуулийн охидын тоо бараг 0 байсан бол харин одоо 2.5 сая болж өссөн байна.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022