Франц иргэнтэй онгоцонд зэрэгцээ сууж ирсэн Их Британийн иргэнийг Увсад тусгаарлажээ

10/03/2020 703

Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр манай улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илрээд байна.

Франц иргэний нэгдүгээр хавьтагч болох онгоцонд зэргэлдээ сууж ирсэн Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын нэгэн албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний бичсэнээр Их Британийн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ.  Тухайн иргэний биеийн байдлын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021