Бритни Спирс сүй тавьжээ | DAAM.MN

13/09/2021 1992

Дуучин Бритни Спирс олон жил хамтран амьдарч байгаа Сэм Асгаритайгаа сүй тавьжээ. Дуучин бүсгүй өөрөөсөө 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай 2016 оноос үерхэх болсон билээ. Тэрээр сүйн бөгж зүүсэн дүрс бичлэгийг инстаграм хуудастаа оруулан энэ тухайгаа олон нийтэд зарласан байна. “Би үнэхээр жаргалтай байна. Удахгүй бид хуримаа хийнэ” хэмээн инстаграммдаа бичжээ.

Сүйт залуу Сэм Асгари мөн өөрийнхөө инстаграм хуудаст Бритнитэй бөгж солилцон үнсэлдэж байгаа зургаа оруулжээ. Менежер Брэндон Коэн нь People сэтгүүлд ярилцлага өгч, тэдний сүй тавьсныг баталсан байна. “Хосууд олон жилийн харилцаагаа албан ёсны болгож өнөөдөр олон нийтэд зарлаж байна” гэж тэрээр өгүүлжээ.

 

 

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022