Хөвсгөл болон Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ | DAAM.MN

14/09/2021 640

Есдүгээр сарын 14-ний 00:41 цагт Хөвсгөлд, 03:46 цагт Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:48 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:54 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021