Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна | DAAM.MN

15/09/2021 594

НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас нийслэлийн хүрээний анги салбаруудын алба хаагчдад зориулан зохион байгуулж байгаа  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна.

Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим сэдвүүдээр мэдлэг олгож байгаа юм.

Аливаа гамшгийн үед болон  иргэд, олон нийтэд аюул учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт ирэх аравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах ангиас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022