Э.Цэндбаатар Дэлхийн аваргад явах хүсэлтээ Олимпын хороонд хүргүүлжээ | DAAM.MN

15/09/2021 806

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд  хандаж, Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ хүргүүлж байгаа аж.

Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн.

Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Уг хурлын дараа Э.Цэндбаатар хэсэг залуусын хамт пабад архидаж улмаар зодуулсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй юм. Энэхүү зодоонд нэр холбогдсон нь түүнийг үндэсний шигшээ багаас хасахад ихээхэн нөлөөлсөн гэж тус холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдсэн билээ.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022