БНСУ 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа 100 хувиар бууруулна | DAAM.MN

15/09/2021 594

СӨҮЛ. /TASS/. БНСУ 2030 он гэхэд хуванцар хог хаягдлаа 60 хувиар, 2050 он гэхэд 100 хувиар бууруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх бямба гарагт тэмдэглэх Эрэг орчмын цэвэрлэгээний олон улсын өдрийг тохиолдуулан мэдэгджээ.

“Хуванцар нь байгальд 450 орчим жил болж байж задардаг бол бичил хуванцрууд нь далайн амьтдад төдийгүй хүний ​​эрүүл мэндэд аюул учруулдаг. Далай тэнгисийг бохирдуулж буй хуванцар хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгос олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“БНСУ 2030 он гэхэд ийм хог хаягдлын хэмжээг 60 хувиар бууруулах бол, зууны дунд гэхэд тэг болгоно” гэж Мүн Жэ Ин нэмж хэлжээ.

Дэлхийн улс орнууд Эрэг ормын цэвэрлэгээний өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийн гол зорилго нь дэлхийн эрэг орчмыг цэвэрлэхийг хүмүүст уриалах явдал юм. Өмнөд Солонгос энэ кампанит ажилд 2001 оноос хойш оролцож байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022