Владимир Путин ойрын хавьтагч болж өөрийгөө тусгаарлажээ | DAAM.MN

15/09/2021 673

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллээс хэд хэдэн хүн Covid-19 халдвар авснаар тэрбээр хавьтагч болж, өөрийгөө тусгаарлажээ. Путин Даваа гаригт олон арга хэмжээнд оролцож, паралимпийн тамирчид болон бусад албаныхантай гар барьж, уулзсан байна.

Энэ уулзалтын үеэр түүний ойрын хүрээллээс нь халдвар авсан нь батлагдсан тул өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болж магадгүй хэмээн ярьсныг “Associated Press” мэдээлжээ. Путин “Миний ойрын хүрээлэлд ч Covid-19-ийн халдвар илэрсэн. Бид юу болоод байгааг сайн судлах хэрэгтэй. Магадгүй би удахгүй өөрийгөө тусгаарлах хэрэгтэй байх. Намайг тойроод олон хүн өвдсөн” хэмээсэн аж.

Владимир Путин коронавирусийн халдварын ПСР шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан хэдий ч хэд хоног тусгаарлагдах нь зүйтэй гэж үзсэн хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

Владимир Путин өөрийн оронд үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцины бүрэн тунг тариулсан.

ОХУ-д 45 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 39 сая нь бүрэн тун авсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON EXAMINER

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022