Ухаалаг утасны шинэ загвар iPhone 13 | DAAM.MN

15/09/2021 593

“Apple” корпораци ухаалаг утасны ээлжит шинэ загвар iPhone 13-ыг хэрэглэгчдэдээ танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь өмнөх загвараас илүү хурдан А15 чип, тод дэлгэцтэй болсон ба цэнэг дуусах хугацаа нь 2 цаг 30 минутаар илүү байх аж. Мөн өмнө нь зөвхөн фото зураг авахад ашиглагддаг байсан портрейт буюу хөрөг зураг авах горимыг видео бичлэг хийхэд ашиглах боломж нэмэгджээ. “Бичлэг хийхдээ уг горимыг идэвхжүүлснээр камер тусгалдаа орж ирсэн дүрсүүдээс гол дүрийг нь сонгож, автоматаар фокуслах чадвартай юм байна. “Ийм чадвар өөр ямар ч гар утсанд байхгүй” гэж компанийн СЕО Тим Кук онцолжээ.

Багтаамжийн хувьд, хамгийн багадаа 128 гигабайт /Өмнөх загвар 64 гигабайт байсан/ бөгөөд 500 гигабайт хүртэл нэмэх боломжтой. Зарим бүрдэл хэсгийг хуучин сэлбэг болон хуванцар савнаас бүрдэх дахин боловсруулах материалаар хийсэн байна. Өмнө нь яригдаж байсан “Хиймэл дагуулын сүлжээ ашиглаж дэлхийн хаанаас ч ярих боломжтой” гэх мэдээлэл нь ташаа болохыг Тим Кук залруулсан.

Шинэчлэгдэж, илүү сайжирсан iPhone 13

Iphone хэрэглэгчдийн багагүй хувь нь буюу 250 сая хэрэглдэгч 3.5 жил гар утсаа шинэчлээгүй гэсэн судалгааг “Wedbush Securities” фирмээс гаргасан. Энэ үед нээлтээ хийж байгаа нь шинэ загварын борлуулалтад сайнаар нөлөөлнө гэж тооцоолж байгаа юм байна.

“Apple” iPhone 13 үндсэн загвараас гадна iPhone 13 Mini, Pro /3 камертай/ Pro Max /3 камертай/ загваруудыг гаргаж байга ба iPhone 13 mini 679, iPhone 13 779. The iPhone 13 Pro  949, илүү том Pro Max 1,049 загвар нь 949 фунт стерлингийн үнээр худалдаалагдах юм.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022