ОХУ-аас Польш улс байгалийн хий авахаа болино | DAAM.MN

16/09/2021 668

Польш улс ОХУ-ын “Газпром”-той байгуулсан байгалийн хий худалдах, худалдан авах гэрээг цаашид сунгахгүй болжээ. Эрчим хүчний дэд бүтцийн төлөвлөлт хариуцсан төлөөлөгч Петр Наимский энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Польш улс Даниар дамжин тавигдаж буй “Baltic Pipe” хоолойгоор дамжуулан Норвегиос хэрэгцээгээ хангах юм байна. Нийлүүлэлт 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх юм. “Газпром”-той байгуулсан гэрээ мөн өдрөөр дуусаж байгаа юм.

“Baltic Pipe” байгалийн хийн хоолойн өртөг 1.7 тэрбум евро бөгөөд ихэнхийг нь Польшийн байгалийн хий түгээлтийн Gaz-System компани гаргах гэнэ. Энэ хоолойг барьж байгуулснаараа Польш зөвхөн байгалийн хий импортлохоос гадна цааш нь дамжуулж зардаг экспортлогч болохыг зорьж байгаа аж. “Газпром”-оос татгалзсан шалтгаанаа Варшав хэт өндөр үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022