Хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал алдсаны улмаас 275 удаагийн түймэр гарчээ | DAAM.MN

17/09/2021 590

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр: Жил бүр есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хуурайшилт буюу түймрийн аюултай үе гэж үздэг. Ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Тэр дундаа самар түүх, аялал зугаалга, хашааны шар өвсөө шатаах зэрэг санамсаргүй үйлдлээс ой хээрийн түймэр маш ихээр гардаг. Өнгөрсөн жил таван удаагийн ой хээрийн түймэрт 22 га талбай газар, шар өвсний 275 дуудлагаар 59.7 га газар шатсан байдаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн. Иймд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газар, НОБГ зэрэг газрууд энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аяныг урлаг спортын олны танил эрхмүүд дэмжин ажиллаж байна. Мөн харилцаа холбооны дөрвөн том оператор болох Мобиком, Юнител, Скайтел, Ж Мобайл компаниуд сэрэмжлүүлэх мессежийг илгээж хамтран ажиллаж байгаа. Ойд гал алдсан бол нэг секундийн дотор хоёр метрийн талбай галд өртдөг. Цаашлаад ан амьтан амьдрах орчингүй болно. Иймээс иргэдийг ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021