Улаанбаатар чуулга театр болон өргөжнө | DAAM.MN

17/09/2021 621

Улаанбаатар чуулга театр болон өргөжнө гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болжээ.

2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ.

Тус чуулга нийт 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж. Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан.

Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ. Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ.

Чуулга театр болсон ч одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан байна.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021