ЭМЯ: 22 цагаас хойш хязгаарлалт тогтоосноор халдварын тархалтыг 20 хувь бууруулах боломжтой | DAAM.MN

17/09/2021 679

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдсан. Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 баг 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна.

Аж ахуйн нэгжүүд тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа их зохион байгуулж байна. Тиймээс 22.00 цагаас баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах санал хүргүүлсэн. Ингэснээр халдварын тархалтыг 20 хүртэлх хувь бууруулах магадлалтай гэх тооцоолол гарсан. Түүнчлэн аялал, жуулчлалыг зогсоох санал гаргасан. Аялаад ирэхдээ мутацийн вирус зөөвөрлөх нөхцөл үүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022