БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцлоо | DAAM.MN

17/09/2021 582
ДУШАНБЕ. /Global Times/. БНХАУ, ОХУ, Пакистан, Ираны өндөр албан тушаалтнууд пүрэв гарагт яриа хэлэлцээ хийж, Афганистаны асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцов.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши, Ираны Гадаад хэргийн сайдын туслах Сейед Расул Мусави нар Тажикистан улсын нийслэл Душанбе хотод болсон уулзалтын үеэр Афганистаны асуудлаар зөвшилцөлд хүрчээ.
“БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, байр сууриа нэгтгэн Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах үйл хэрэгт бодит үүрэг оролцоотой байх хэрэгтэй” гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дурджээ.
Тэрбээр мөн бүс нутгийн улс орнууд Афганистаны шинэ засгийн газрыг терроризмын эсрэг тэмцэж, хөрш улс орнуудтай найрсаг харилцаатай байна гэдэгт найдаж байгаа талаар онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022