Цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ашиглалтад оруулжээ | DAAM.MN

17/09/2021 570
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг  эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм.
сонин mn
Тохижилт, угсралтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад орууллаа.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022