АН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд нэгдэж оролцохоор боллоо | DAAM.MN

17/09/2021 947
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр /2021.09.17/ хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Бүлгийн дарга Д.Ганбат “Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна.
Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэв.
Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцлов.
Уулзалтын дараа хамтдаа дурсгалын зураг татуулж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн Ардчилсан намын туган дээр гарын үсгээ зурцгааж, дэмжиж ажиллахаа илэрхийлж бэлэглэлээ.
сонин mn

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022