Дуучин Нара: Халдварын мэдээллийг ичихгүй өөрчилнө, тэр байтугай ч өлхөн хийчихдэг л хулгайчууд ш дээ | DAAM.MN

18/09/2021 1930

Дуучин Нара өөрийн цахим хуудаснаа цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээний талаар ийнхүү бичжээ.

Надаас энэ бол маш сайхан арга хэмжээ болсон юмаа, зөв талаас нь ойлгуулаад өгөөч нтр гсн хүсэлт багагүй иржээ!!!
My answer is no!!!
Яагаад гэвэл хүн юманд зорьж болно, хийж бүтээж болно гэхдээ цаг үеээ мэдрэх нь тэрнээсээ ч чухал байдаг!!!
Хичнээн олон хүний амь дээсэн дөрөөн дээр байж, эмнэлэг үйлчилгээ хүчин мөхөс өөрсдийнхөө чадал чансааг мэдсээр байж аливаа үзүүлэн шоу, хөшөө оргилуурт улайран мөнгө зардаг байдал арай хэтэрч байна.
Эмч нар чинь ачааллаа дийлэхгүй ямар байдалтай байгаа билээ?!?
Дельта бүү хэл ковид ч газар аваагүй бхад сүржигнэж карантилж хөл хорио тавьснаас нь хичнээн хүн ажлын байраа алдаж, хичнээн хувийн хэвшил дампуурлаа?!?
Хичнээн хайртай хүмүүс хагацахдаа ядаж эцсийн үгээ хэлэлцэе гсн хатуурхсан, хичнээн хүн хот руу нэвтэрч чадахгүй үхэх нь үхэж буцах нь буцлаа?!?
Ийм байж энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөөр дуусвал ёстой дуус дуус!!!
Ямар ацны Дижитал Үндэстэн бэ?!? наад захын Банк ороод бичиг баримтаа үзүүлээд үйлчилгээ авахад л тэрийгээ нотариатаар, энийгээ нотариатаар баталгаажуул гэдэг улс байж ич түхү?!?
Хаана ямар дижитал байгаа юм бэ?!? Энгийн амьдрал дээр ямар ч дижитал үйлчилгээ байхгүй хэвтэж хэдэн гадаадад төгссөн гэж сайрхагсад цаг үеэ мэдрээгүй гоё ганган үзүүлбэр одоохондоо тулгамдсан асуудал биш юм аа за юу?!?
Энэ тэнэг хүүхэн боловсролгүй энээ тэрээ гэж ам уралдан хуцалдах байх!!! Хэзээ хаана юу хийхээ мэдэхэд суралцаагүй байж боловсролтой гэж өөрсдийгөө дэлдэхгүйээ!!!
Хөөрхий залуус үзэх юмгүй яахавдээ нтр гэнэ үү?!? Хуцаашдээ, сурах ёстой юманд нь бүтэн бүрэн сургачихгүй бж нүд хуурсан шоугаар чинь залуус дутаад үхчихгүй за юу!!!!
Тэгснээ ичихгүй өөрсдөө урд нь сандал тавиад сууцан, иргэд нь ард нь багшираастай!!!
дэлгэц гэх мэтийн зураг байж болно
Залуус нь дархлаа гайгүй гээд үлдлээ ч хэн нь энэ шоуны дараагаас хайртай хүмүүсээсээ хагацахыг хэн ч мэдэхгүй!!!
Гэвч тийм эрсдэл энүүхэнд гэдгийг тооцоолох ёстой байсан, тэр гоё юм хийх гээд бсн сүрхий амьтад!!!
Юм л болвол ард иргэд өөрсдөө хариуцлагатай бай гэж хуцна, тэгснээ өөрсдөө бол урд нь тцёгай сандал тавиад аягүй мундаг хариуцлагатай тэ?!?
Одоо аягүй бол халдварын мэдээллийг ичихгүй өөрчилнө, тэр байтугайг ч өлхөн хийчихдэг л хулгайчуудшд!!!  гэжээ.

Холбоотой мэдээ

Custom Paper Cuts For Your Website

Custom made paper clipping is a really good method to express your self and give your site https://w

30/07/2022

Cheap Essay Writing Service

Inexpensive essay writing and essays mean different things to different people. For some it is cheap

28/07/2022

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв | Даам.мн

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар

20/07/2022