Австралитай нэгдсэнд Франц Элчин сайд нараа татав | DAAM.MN

18/09/2021 589

Парист зөвлөгөөн хийхээр Вашингтон, Канберрагаас Элчин сайд нараа татав. АНУ, Нэгдсэн Вант улсууд Австралитай гэрээ байгуулж, үр дүнд нь Франц маягийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээж өгөхөөр болсныг хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэж онцолжээ.

Тухайлбал Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан өчигдөр “Ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтийн дагуу би нэн даруй АНУ, Австралид суугаа элчин сайд нараа зөвлөгөөнд дуудаж байна. Зөвлөгөөнөөр энэ сарын 15-нд АНУ, ИБУИНВУ, Австрали гурвын байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ” гэжээ.

Тэрбээр мөн “Аукус гэрээнээс болж Канберра, Парисын 2016 онд тохиролцсон шумбагч онгоцны төсөл орхигдож байгаа нь түншүүдийн хувьд хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл. Үүний үр дагавар бидний холбоо, түншлэл, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн ач холбогдолд сөргөөр нөлөөлнө” гэв.

АНУ, Их Британи, Австрали улсууд энэ долоо хоногт цахим хэлбэрээр хуралдаж, орчин үеийн цэрэг армийн дэвшилтэт технологийн туршлага, мэдээллээ хуваалцаж байхаар Аукус гэрээ байгуулсан билээ. Ингэснээр Австрали хоёр холбоотныхоо туршлагад суурилан анхны цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцоо бүтээх боломжтой болсон юм.

Эх сурвалж: RT.COM

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022