
Орон нутагт Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, зарим аймаг хязгаарлалт тогтоогоод буй. Тухайлбал, Өмнөговь аймагт энэ сарын 13-25 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоожээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээгщ тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
Автотээврийн үндэсний төвийн мэдээлснээр Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хот хоорондын хөдөлгөөнийг хориглоод байгаа юм.
Өмнөговь аймагт хөдөлгөөнд хязгаарлалтанд тогтоосонтой холбоотойгоор 29 цэгт өдөртөө Цагдаагийн 60 гаруй албан хаагч ээлжээр эргүүл хяналтын ажлыг гүйцэтгэж байна.Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван байх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн бусад хууль сахиулах байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж байна” гэлээ. Тус аймагт төрийн байгууллагууд 16:00 цаг, үйлчилгээний аж ахуй нэгжүүд 17:00 цаг хүртэл ажиллаж байна. Иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хязгаарлаж байгаа юм.