О.Ариунтуяа: ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна | ДААМ.МН

11/03/2020 333

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ийн байгууллагын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113,702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,012 болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-д 17 нас баралт, 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд буурах хандлагатай байна.

БНСУ-д нийт 180 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй байна. Итали улсад 1,797 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10 мянга даван нас барсан хүний тоо 631-д хүрч, хоногт 168 хүн нас баржээ. Иранд 595 тохиолдол шинээр нэмэгдэж БНХАУ-аас гадна олон халдвар бүртгэгдсэн гурван орны тоонд орж байна.

ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулсан. Гэхдээ хязгаарлалт хийж болж байгааг улс орнуудын жишээ харуулж байна. COVID-19-ийн тархалт дэлхийн улс орнуудад, 

  1. Тохиолдол бүртгэгдээгүй
  2. Голомтлон гарах,
  3. Импортын тохиолдол бүртгэгдсэн
  4. Хүн амын дунд өргөн тархаж байгаа гэсэн дөрвөн хувилбараар гарч байна.

Манай улсад батлагдсан тохиолдлын жишээнээс харахад, тохиолдлын хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлох арга хэмжээг авч ажилллаж байна.

Халдвартай холбоотойгоор хувь хүн байгууллагыг гадуурхах, үндэслэлгүй мэдээлэл тараах, олон нийтийг төөрөгдүүлж айдаст түгшүүрт автуулахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулсаар байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021