
Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулжээ.
Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвар гарган хил зөрчигч саатуулсан түүнийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагнав.
Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш “Тухайн үед би хөдөлгөөнт хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө хилийн баганаа шалгахаар явж байтал Соёмбот хөшөөний наана зургаан иргэн харагдсан. Дурандахад гадна байдлаараа содон хүмүүс байсан учраас буцаж очоод ахлагчдаа Монгол Улсын иргэд биш бололтой гэдгийг хэллээ. Ингээд бид тухайн иргэдийг хил давуулалгүй түр саатуулсан” гэв.