Филиппиний боксчин Мэнни Пакьяо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө | DAAM.MN

20/09/2021 497

Мэнни Пакьяо ирэх оны  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор тунхаглалаа. Түүнийг эрх баригч намын “PDP-Laban” жигүүрээс нэр дэвшүүлжээ. Найман жингийн дэлхийн аварга болсон түүхэн дэх цорын ганц боксчин тэрээр мэргэжлийн рингэн дээр 71 тулаан хийж, 62 ялж долоон удаа ялагдан, хоёр удаа хайнцаж байв. Тамирчны амжилтынхаа зэрэгцээ тэрээр 2016 онд 16 сая хүний саналаар Филлипиний сенатад сонгогдсон юм.

Филиппиний өнөөгийн Ерөнхийлөгч Родриго Дутертэ дахин сонгогдох эрхгүй ч дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар арга сүвэгчилж эхэлсэн нь сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй ажээ.  Тэрээр дотны холбоотон Кристофер “Бонг” Гог Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр санал болгосон ч Го Дутертегийн халааг авахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022