У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы санал шүүмжлэлд үг хэлнэ | DAAM.MN

20/09/2021 779

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулган энэ сарын 14-нд эхэлсэн . Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болж байгаа  уг чуулган цар тахлын улмаас цахимаар болон биечлэн оролцох хэлбэрээр явагдаж байна. НҮБ-ын ерөнхий ассамблей нь  НҮБ-ын үндсэн зургаан байгууллагын нэг юм. Дэлхийн ихэнх улс үндэстний төлөөлөгчдөөс бүрддэг бөгөөд улс орнууд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо дэлхийн бусад орнуудад хүргэх гол талбар юм.  АНУ-аас манай сэтгүүлч Жавхлантөгс мэдээлж байна.

Чуулганд биечлэн оролцох хүсэлтэй хүмүүс, удирдагчид маш олон байгаа ч танхимд нэвтрэх хүмүүсийн тоог хязгаарласан. Учир нь жил ирэх тусам дагалдан ирэх төлөөлөгчдийн тоо нэмэгдэх болжээ.  Мөн цар тахлаас шалтгаалан  1+6 буюу нэг бүрэлдэхүүний төлөөлөгчдийн тоог долоогоор хязгаарлаж байна. Хэдийгээр цар тахлаас шалтгаалан хэвлэл мэдээлэл болон зарим төлөөлөгчдийг НҮБ-ын байранд биечлэн нэвтрүүлэхгүй ч ерөнхий ассамблейн эргэн тойрон дахь зарим үйл ажиллагаа цахимаар давхар зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулгын хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна. Гишүүн улс бүр том, бага, баян ядууг үл харгалзан нэг саналын эрхтэй оролцдог. Ерөнхий ассамблей дахь чухал гэрээ, хэлэлцээр шинээр баталсан олон улсын эрх зүйн актыг гаргадаг ажээ. Захирамжаар баталсан эдгээр гэрээ хэлэлцээр буюу гаргасан шийдвэр нь зөвхөн зөвлөмжийн хэлбэртэй байдаг. Иймээс заавал хэрэгжих албагүй байдаг юм. Гэхдээ эдгээр нь улс орнуудын олонхийн санаа бодлыг илэрхийлэг учраас ихээхэн үр нөлөөтэй байдаг байна.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.ЗОЛБАЯР:  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы санал шүүмжлэлд үг хэлэхээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Өнгөрсөн хугацаанд манай улс  ардчилал,боловсрол,жендэрийн эрх тэгш байдал зэрэг олон талбарт идэвхтэй ажиллаж 20 орчим асуудлаар Ерөнхий ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан батлуулжээ. Өдгөө Монгол улс Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай, хөдөөгийн эмэгтэйчүүд,охидын аж байдлыг сайжруулах тухай, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай, бичиг үсгийн боловсролын тухай, ардчиллын боловсролын тухай гэсэн 5 тогтоолыг санаачлан Ерөнхий ассамблейгаар батлуулж байгаа юм.

Холбоотой мэдээ

Custom Paper Cuts For Your Website

Custom made paper clipping is a really good method to express your self and give your site https://w

30/07/2022

Cheap Essay Writing Service

Inexpensive essay writing and essays mean different things to different people. For some it is cheap

28/07/2022

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв | Даам.мн

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар

20/07/2022