Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ | DAAM.MN

20/09/2021 490

МАДРИД. /BBC/. Канарын арлуудын нэг хэсэг болох Испанийн Пальма арал дээр Кумбре-Вьеха галт уул дэлбэрч эхэлсэн тухай EFE агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт галт уулын дэлбэрэлтийн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн байна.

Галт уулын лаав буюу халуун хайлмаг ойролцоо орших жижиг тосгон руу урсаж байна гэж мэдээлж байна. Эрх баригчид дөрвөн суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Түүнчлэн хэд хэдэн замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес АНУ-д хийх айлчлалаа хойшлуулж, Канарын арлуудыг зорихоор шийдсэн тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Арал дээр газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэний дараа байгалийн гамшиг болж магадгүйг өмнө нь Канарын арлуудын Галт уул судлалын хүрээлэнгээс анхааруулж байжээ.

Пальма арал нь галт уулын гаралтай бөгөөд төв хэсэгт нь галт уулын нуруу байдаг аж. Хамгийн сүүлд 1971 онд Тенегиа галт уул сэрэхэд том хэмжээний дэлбэрэлт болж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022