Франц ОБЕГ-т дараагийн ээлжийн автомашинуудыг энэ сарын сүүлээр нийлүүлнэ | DAAM.MN

22/09/2021 433

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техник нийлүүлэх төслийн хүрээнд нийт дөрвөн төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлсэн. Холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэх юм.

Агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагааны хоёр, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлсэн. Энэ төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна. Эдгээр төслүүд автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021