Засгийн газраас 70-аас дээш настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардаж байна | DAAM.MN

22/09/2021 953

Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ” Сүүлийн долоон жил тэтгэврийн индексийг шинэчилэн тогтоогоогүй учраас зөрүү хуримтлагдаж ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Одоогоор улсын дундаж тэтгэвэр 430 мянга, хамгийн доод тэтгэвэр 350 мянган төгрөг байгаа. Гэтэл зарим улс төрийн хүчнүүд ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөгөөр тэгшитгэх санал гаргаж буйг Монголын ахмадын холбоо эсэргүүцэж байна. Ажилласан жил, төлж байсан шимтгэл татварыг тооцоолохгүй ингэж тэгшитгэсэн тохиолдолд олон жил ажилласан ахмадуудын хөдөлмөрийн үр шим алдагдана. Ер нь сүүлийн 20 жилд тэтгэврийн зөрүүг арилгах талаар ярьж байгаа. Энэ жилүүдэд 70-80 мянган настан тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадахгүй мөнх бусыг үзүүлсэн.

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгахад 600 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг 2022-2023 оны төсөвт хуваарилаж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед дээрх хөрөнгө тусгагдаагүй гэсэн мэдээлэл бид авсан. Иймээс 2022 оны төсвөөр нэн тэргүүнд 70-аас дээш настануудын тэтгэврийн зөрүүг арилгаx зохицуулалт хийж өгөхийг Засгийн газраас шаардаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022