Жо Байден, Борис Жонсон нар Цагаан ордонд уулзав | DAAM.MN

22/09/2021 607

АНУ-д ажлын айлчлал хийж буй Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Жо Байдентай хувийн уулзалт хэлэлцээр хийлээ. Уулзалтын өмнөх хэвлэлийн бага хурлаар хийсэн мэдэгдлээс нь харвал хоёр удирдагч уур амьсгалын өөрчлөлт, саяхан Австралитай байгуулсан цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны технологи дамжуулах гэрээ зэргийг авч хэлэлцсэн байна. Мөн Жо Байдены хэлсэнчлэн “Худалдааны асуудлыг” хөндөж ярилцжээ.

Худалдааны тухайд, АНУ-Британи гэсэн тусдаа гэрээ байгуулахаас илүү АНУ-ын Мексик, Канадтай байгуулсан гэрээнд нэгдэх талаар илүү ярилцсан байх хэмээн ВВС таамагласан байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд хугацаа орох бөгөөд сая болсон уулзалтаас эцсийн шийдвэр гарахгүй гэдэг нь тодорхой гэнэ.

Жо Байден Британи Европын холбооноос гарсан гээд Умард Ирландтай байгуулсан гэрээг “оролдохгүй” байхыг Борис Жонсоноос хүсч, Борис Жонсон энэ тал дээр ижил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022