
ДЭМБ-аас коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан билээ. Ковид-19 халдварын гол голомтуудын нэг нь Итали улс болоод байгаа юм.
Тус улсад шинээр 2313 хүн халдвар авч, ганцхан хоногийн дотор 196 иргэн нас барав. Ингэснээр коронавирусийн халдвараар нийт нас барсан итали хүний тоо 827-д хүрлээ.
Одоогоор Итали улсад коронавирусийн халдвар авсан 12462 тохиолдол бүртгэгдэн, 1045 иргэн эдгээд байгаа юм.