Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арван даваатай башёг тэргүүлж явна | DAAM.MN

23/09/2021 257
Японы Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 1 даваа 1 унаатай башёг тэргүүлж явна.
Аки башёгийн  11 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-3/-тай хүч үзэж, түүнд ёрикири мэхээр ойчиж, 7 даваа, 4 унаатай болов
Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Таканошо /М-1/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Такарафүжи /М-4/-тэй таарч барилдан Ичиножёо ёрикири мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Ура /М-6/-тай таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ башёд 2 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-7/-тэй барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяж 3 даваа, 8 унаатай боллоо.
Аки башёгийн 11 дэх өдрийн байдлаар Мёогирюү/М-10/ 2 унаа, 9 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг нэхэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022