Сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамжийг шалган, гэрчилгээжүүллээ | DAAM.MN

23/09/2021 339

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “сонгуулийн автоматжуулсан систем, түүний техник хэрэгсэл, программ хангамжийг зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх” гэж заасны дагуу  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамжийг Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэгт шалгуулж, гэрчилгээжүүлэх ажлыг  зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцож, улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж оролцлоо.

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 18 сум, УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хороонд бүртгэлтэй сонгуулийн насны иргэд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч шалгана уу.

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас: 1800-1890, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890, Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 7056-2079 дугаарт тус тус холбогдож лавлана уу. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022