Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгажээ | DAAM.MN

24/09/2021 652

Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэв. Тус хорооны 23-р хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллагаар хянуулан дүгнэлтээ ирүүлсэн байдалтай танилцаж, сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж дууссан тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг татан буулгасан тухай шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022