
Хан-Уул дүүрэг нэгдүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагаар /09.24-ний өдрийн 03:53 цагт/ Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М/18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.