“BTS” хамтлаг эх орондоо эргэн иржээ | DAAM.MN

24/09/2021 166

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн ирээдүй хойч, соёлын тусгай төлөөлөгчдийн хувиар АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн очсон “BTS” хамтлагийн гишүүд өнөөдөр эх орондоо эргэн ирлээ гэж “Big Hit” энтертайнмент мэдээлжээ.

Тэд Нью-Йоркт долоо хоног байх хугацаандаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилтын “Агшин” үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцон үг хэлж, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жон Сук нарын хамт ярилцлага өгч, Урлагийн музей, Солонгосын соёлын төвд зочилжээ.

Мөн хамтлагийн гишүүд НҮБ-ын төв байранд “Permission to Dance” хит дууныхаа дүрс бичлэгийг урьдчилан хальсанд буулган олон нийтэд толилуулсан юм. НҮБ-ын албан ёсны “YouTube” сувагт байршуулсан энэхүү клипийг өнөө өглөөний байдлаар 16 сая гаруй удаа үзсэн байна.

“BTS”-ийн хувьд НҮБ-ын индрээс гурав дахь удаагаа үг хэлсэн нь энэ бөгөөд шууд дамжуулан үзүүлсэн тэдний илтгэлийг нэг сая гаруй хүн сонсжээ. Тэд “COVID-19” цар тахлыг тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттайгаар даван туулж буй залуу үеийнхнийг сайшаасны зэрэгцээ долоон гишүүний хувьд бүгд вакцинд хамрагдсаныг онцлоод, вакцин хийлгэхийг уриалжээ.

Өнөө орой “BTS” Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран бүтээсэн “My Universe” нэртэй шинэ дуугаа цацна. Тус хоёр хамтлагийн гишүүд Нью-Йоркт энэ долоо хоногт мөн уулзсан бөгөөд хамт авхуулсан гэрэл зургаа тус тусын “Twitter” хаягтаа пүрэв гарагт нийтэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022