Шуурхай: Франц улсын иргэний ойрын хавьтагч гадаад иргэний шинжилгээний хариу “сөрөг” гаржээ| ДААМ.МН

12/03/2020 985

Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймгийн Бөхмөрөн суманд гэрт тусгаарлагдсан байна. Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд Улаангом хотоос түүний сорьцыг Улаанбаатарлуу илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Тэгвэл тухайн Англи иргэний биеийн хоёр цаг тутамд халууныг нь үзэж шинжлэхэд коронавирусын шинж тэмдэг илрээгүй байна гэж мэдэгдлээ. Увс аймагт тусгаарлагдсан иргэний хувьд эхний шинж тэмдэгээр коронавирус оношлогдоогүй гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.  Харин тус иргэнтэй хамт нэг онгоцонд зорчиж явсан өөр нэгэн гадаад иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд  “сөрөг”  гарчээ.

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022