Цэцэрлэг, сургуулийн сурагчдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилж, салбартаа олон жил ажилласан тогооч нарыг шагнав | DAAM.MN

24/09/2021 581
Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбартаа олон жил ажилласан цэцэрлэг, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт олон жил, үр бүтээлтэй ажиллан хүүхдэд эрүүл шим тэжээллэг хоол, хүнсээр үйлчилж буй тогооч нарт Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг” -ээр шагналаа.
9 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
БЗД-ийн Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын тогооч Чулууны Энхжаргал
СБД-ийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн тогооч Шуурайн Билэгмаа
СБД-ийн 116 дугаар сургуулийн ахлах тогооч Доржсамбуугийн Болормаа
ЧД-ийн 19 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Юрагийн Хишигсүрэн
ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Аюурзанын Ганцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр:
СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрын ахлах тогооч Цэдэнгийн Пүрэвсүрэн
ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн тогооч Мягмарын Энхтүвшин
БГД-ийн 242 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Цэдэнсодном Ариунаа нарыг тус тус шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр гардуулан өглөө.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022