Гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, ашиглаж эхэллээ | DAAM.MN

24/09/2021 114

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, албанд ашиглаж эхэллээ.

Энэхүү угаагч төхөөрөмж нь  минутанд 1490 эргэлттэй, 220 вольтын цахилгаанаар ажилладаг, 0,75 ваттын хүчтэй, 2 мотортой, эргэлтийн хүчийг  2х1-ийн харьцаагаар шкивээр тааруулсан байна.

Насос нь шулуундаа 32, өндөр 9 метрийн тусгалтай, төвийн болон өөрийн усны нөөцөөр ажиллана. Сойтогны  диаметр нь 36 см, үсний урт 15 см, голын тойрог 2 см, их бие 6 см, урт нь 30 см . Хатаагч нь 130х100х145мм харьцаатай, 5 зам, 4 тормос дугуйтай, 5 метр квадрат талбай хатаах халуун үлээгчтэй.

Өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтой бөгөөд тавиулангийн гадна дотор хаана ч байрлуулан гал унтраах хоолой болон байлдааны хувцсыг богино хугацаанд хатаах зориулалттай.

Тус төхөөрөмжтэй болсноор гал унтраах хоолойн цэвэрлэгээ үйлчилгээ,  хөдөлмөр хамгааллын хувцасны өнгө үзэмж сайжрахаас гадна гал түймрийн дуудлагаар гарч ажилласаны дараах дуудлагад хурдан хугацаанд бэлтгэн, бэлэн байдлыг дээшлүүлэх, галын хоолойн эдэлгээний насжилт, зарцуулах хугацааг хэмнэх ач холбогдолтой боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022