Армийн ДАШТ: Ах дүү хоёр мөнгөн медалийн төлөө тулалдана | DAAM.MN

24/09/2021 933

ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчид болох Хархүүгийн Энх-Амар, Хархүүгийн Энхмандах нар өнөөдөр /2021.09.24/ мөнгөн медалийн төлөө Москвагийн ринг дээр тулалдана.

Харин ОУХМ Х.Энх-Амарын эхнэр эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьж буй ОУХМ Т.Болортуул өчигдөр мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялсан билээ. Мөн Х.Энх-Амарын төрсөн дүү ОУХМ Х.Энхмандах эрэгтэйчүүдийн 52 кг-д хүрэл медалийн төлөө Азербайжаны боксчин Масуд Юсифзадаг ялж медалийн болзол хангасан бол ах Х.Энх-Амар нь 56 кг жинд Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болжээ.

Ташрамд дуулгахад, Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь болох Х.Энх-Амар /нөхөр/, Т.Болортуул /эхнэр/, Х.Энхмандах /дүү/ гэсэн нэг гэр бүлийн боксчид Армийн ДАШТ-ий медалийн болзол хангаад байна.

Ази тивийн аварга Т.Болортуул 9 дүгээр сарын 26-нд армийн дэлхийн аваргын төлөө Москвагийн рингэнд гарч тулалдах юм.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022