“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлажээ | DAAM.MN

24/09/2021 527

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-ын Хилийн аюулгүй байдлын хүчнээс “Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа. 

Эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингх уулзалтын үеэр Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг цаашид БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022