БНСУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс өсжээ | DAAM.MN

24/09/2021 588

СӨҮЛ. /KBS/. БНСУ-ын ханган нийлүүлэгчдийн дунд бараа, үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс арван сарын турш тасралтгүй өссөн хэвээр байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэж тус улсын Төв банкнаас /BOK/ өнөөдөр танилцуулсан мэдээлэлд дурджээ.

Үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ наймдугаар сард 110.72 байсан нь өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ наймдугаар сарын байдлаар 2.1 хувиар өссөн бол мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ мөн хугацаанд 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Ханган нийлүүлэгчдийн дунд бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөж, тээврийн үйлчилгээ, хоолны газар, байрны үйлчилгээний өртөг нэмэгджээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ наймдугаар сард мөн 4 хувиар өссөн бол үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 3 хувиар өсжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022