Хятадад баривчлагдсан Канадын иргэд эх орон руугаа нисжээ | DAAM.MN

25/09/2021 726
ОТТАВА. /TASS/. 2018 онд Хятадын талд саатуулагдсан Канадын иргэд болох Майкл Ковриг, Майкл Спэйвор нар суллагдаж, эх орондоо ирж байна гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. Түүний мэдэгдлийг үндэсний телевизээр цацсан байна.
Трюдогийн хэлснээр, канадчууд бямба гарагт эх орондоо ирнэ. Тэднийг Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Доминик Бартон дагалдан явж байгаа аж.
Үүний дараа Трюдо сэтгүүлчдийн хэд хэдэн асуултад хариулсан боловч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар хийжээ.
Тэрбээр Канадын дипломат ажилтнууд болон Канадын холбоотнуудад талархал илэрхийлжээ. Энэ үйл явдлын дараа Оттава, Бээжин хоёрын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуултад Трюдо “бид одоогоор энэ хоёр хүнийг гэртээ харихад анхаарлаа хандуулж байна” гэж хариулсан байна.
Канадын хууль сахиулагчид “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд АНУ-ын Нью-Йорк муж улсын Зүүн тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилсан билээ. Канадын шүүх Мэн Ваньжоуг 2018 оны 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрсөн юм.
Үүний дараахан Хятадын эрх баригчид Канадын дипломатч асан, “Олон улсын хямралын бүлэг” төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг Бээжинд баривчилж, дараа нь Канадын иргэн Майкл Спэйворыг баривчилсан тухай мэдээлжээ. Майкл Спэйвор нь БНАСАУ-д аялал зохион байгуулж, энэ улсад хоккейн тэмцээн зохион байгуулдаг “Paektu Cultural Exchange” олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн юм.
Канадын хоёр иргэнийг хоёуланг нь Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан үйлдэл хийсэн гэж буруутгаж, 2019 оны тавдугаар сард хорьсон бөгөөд энэ оны гуравдугаар сард тэдний хэргийн талаар анхны хаалттай шүүх хурал болжээ. Канадын эрх баригчид иргэдийг нь цагдан хорьсныг хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022