Гутерриш, Лавров нар Сири, Ливи, Афганистан, Украины байдлыг хэлэлцжээ | DAAM.MN

25/09/2021 195
НҮБ. /RT/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой баасан гарагт уулзах үеэрээ Афганистан, Ливи, Сири, Украины байдлыг хэлэлцлээ гэж НҮБ-ын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Антониу Гутерриш, Сергей Лавров нар ОХУ, НҮБ өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Талууд мөн Афганистан, Ливи, Сири, Украинд сүүлийн үед болж буй үйл явдлын талаар санал солилцов” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дээд түвшний уулзалтууд оролцож байгаа юм. Аюулгүй Зөвлөлийн гишүүн таван улсын Гадаад хэргийн сайд нарын Гутерриштэй хийсэн уулзалт есдүгээр сарын 22 -нд болжээ.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022