УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧЭЭ УНТРААЖ УНТААД НАС БАРЖЭЭ | ДААМ.МН

12/03/2020 526

Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс цахимаар шууд дамжуулав.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид дуудлага өгсөн иргэдийн гэрт үзлэг шинжилгээ хийхэд, угаарын хий мэдрэгчийг салгасан байдалтай байжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг  иргэдэд дахин сануулж хэлье” гэв.

Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж буй. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй боловч, шалган нэвтрүүлэх товчоодуудад тээвэрлэж явсан зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, Гачуурт- Улаанбаатарын чиглэлд 2,5 кг түүхий нүүрс, Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авч зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.  

Дэлхий нийтэд тархаад буй коронавириусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хүнсний зах худалдааны төвөөс бусад төрлийн бараа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар 4759 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлээд байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг  уриаллаа | Даам.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ү

30/06/2022

Төрийн дуулал, далбаа, сүлдэд алдаа байгаа хэмээн үзэж байна |Даам.мн

“Эх нутаг, хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, төрийн ду

30/06/2022

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна |Даам.мн

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 30-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй

30/06/2022