Канарын арлуудад дахин гурван хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ | DAAM.MN

25/09/2021 1292

ЛА ПАЛЬМА. /AP/. Испанийн Ла Пальма арлын эрх баригчид Кумбре-Вьеха галт уул идэвхжиж байгаатай холбогдуулан дахин гурван хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Арлын шуурхай албанаас мэдээлснээр, галт уулын халуун хайлмаг 240 га газарт урсаж, 400 орчим байшинг сүйтгэсэн байна.

Эрх баригчид Тажуйи, Таканде де Абахо, Таканде де Арриба хотуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Аюултай бүсүүдээс нийтдээ 1300 хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өмнө нь арлын 6000 орчим хүн галт уул оргилсны улмаас орон гэрээ орхижээ.

Испанийн Засгийн газар галт уул идэвхжсэнтэй холбоотойгоор Канарын арлууд дээгүүр үйлдэх нислэгийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Канарын арлуудын бүрэлдэхүүнд багтдаг Пальма арлын Кумбре-Вьеха галт уул есдүгээр сарын 19-нд оргилж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гал уулын ойролцоо 21 мянга гаруй чичиргээ бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022